Уншиж байна ...

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

ikon.mn
2024 оны 7 сарын 2
Сурталчилгаа
зураг
 

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 1969 онд анх байгуулагдан өдгөө 55 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж 12000 гаруй эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрдүүлж буй орон нутгийн ууган сургуулиудын нэг юм.

Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр 3 удаа амжилттай магадлан итгэмжлүүлж, 2017 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, 2018 оноос суралцагчдад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлж, сургалтын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг тус тус хэрэгжүүлэн “Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын Улсын Засгийн Газрын 102-р тогтоолоор орон нутагт суралцагч оюутнуудын сургалтын төлбөр 50% хөнгөлөгдөнө. Мөн сургуулийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлгийг жил бүр 60 оюутанд олгож, амжилттай суралцагчдын ар гэрт талархлын захидал илгээдэг уламжлалтай.

2024-2025 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль нь дараах сургалтын хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.

Анагаах ухааны суурь боловсрол

  • Хүний их эмч 2+4
  • Шүдний их эмч 2+4
  • Уламжлалт анагаахын их эмч 2+4
  • Хүүхдийн эмч 2+4

Эрүүл мэндийн суурь боловсрол

  • Био-Анагаах судлаач 2+3
  • Эм зүйч 2+3

Бакалавр /4 жил/

  • Сувилахуй
  • Эх барихуй
  • Уламжлалт анагаахын засалч
  • Хөдөлгөөн засалч

Дэд бакалавр /3 жил/

  • Сувилагч
  • Уламжлалт анагаахын сувилагч
  • Эх баригч
  • Эм найруулагч
  • Лабораторийн техникч

Та бүхнийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд элсэн суралцахыг урьж байна.

Элсэлтийн цахим бүртгэл: elselt.mnums-da.edu.mn
Facebook page: www.facebook.com/mnumsdarkhan
Сургуулийн веб сайт: mnums-da.edu.mn/mn
Холбоо барих утас: 7037-8303, 70373505, 99950058, 99293779

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.