Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон найман хүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болж, Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны зургаадугаар сарын 30-нд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тухай 191 дүгээр тогтоолыг баталсан.

Сонгуулийн дүнгээр Нийслэлийн ИТХ-ын доорх төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.

Үүнд

  1. Жуковын Алдаржавхлан
  2. Наранцэцэгийн Алтаншагай
  3. Нацагдоржийн Батсүмбэрэл
  4. Хөххүүгийн Болормаа
  5. Пүрэвжавын Ганзориг
  6. Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  7. Даваахүүгийн Пүрэвдаваа
  8. Доржзовдын Энхтуяа

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг. Мөн Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх заалттай. Тиймээс Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж,Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.

 

Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтэс