УИХ-ын 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөж байна. Ингэснээр тэдний бүрэн эрх баталгаажна.
Гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм.
Нэг гишүүн тангараг өргөхөд минут гаруй хугацаа зарцуулж байна.
Энэ үеэр С.Ганбаатар гишүүн тангаргаасаа илүү үг хэлж "будилав". Анхдугаар чуулганыг удирдан явуулж буй Д.Рэгдэлийн зүгээс тангаргаас илүү үг хэлэхгүй байхыг санууллаа.
126 гишүүн тангараг өргөж дууссаны дэгийн тухай хуулийн дагуу тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөгдөх тогтоол батлагдлаа.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!