• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"ЗГ-ын бүтэц, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах зэрэг асуудлаар бусад нам, эвсэлтэй зөвшилцөх ажлыг эхлүүлж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Нам(МАН)-ын Удирдах Зөвлөл(УЗ) өнөөдөр хуралдлаа. 

Шийдвэрийг тус намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцуулав.

Тэрбээр "Үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдсэн.

  1. УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулах шийдвэр гаргалаа.
  2. УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Шинэ УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг томилсон.
  3. УИХ-ын даргаар томилогдсон тул намын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Амарбаясгалан дарга албан ёсоор УЗ-д гаргасныг хүлээн авч, дүрмийн дагуу Бага хурлаас дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байна. 
  4. Намын дарга, УИХ-ын дарга, Я.Содбаатар дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийх ажлын хүрээнд бусад нам эвсэлтэй зөвшилцөх, дараагийн Засгийн Газар(ЗГ)-ыг байгуулах, шинэ ЗГ-ын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний асуудлаар УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй санал солилцоно" гэлээ.

Мөн тэрбээр "Энэ удаагийн парламентад таван нам, эвсэл багтсан. Намууд бүгд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн бөгөөд ард иргэд тэдгээрийг үзэж судалж, саналаа өгсөн. Иймд иргэдийн саналаа өгсөн мөрийн хөтөлбөрүүдээс хэрэгжүүлж болох, хамтарч ажиллах боломжтой зорилтуудыг ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгах, цаашид хамтарч ажиллах бололцоог судлах хүрээнд зөвшилцлийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаа. Тодорхой хугацаанд зөвшилцсөний дараа ЗГ болон бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нар, ЗГ-ын бүрэлдэхүүний асуудлыг ярина" хэмээв.

"Үндэсний их баяр наадмаас өмнө ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зэрэг ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байгаа. Гэхдээ таван нам, эвсэлтэй зөвшилцөх учраас хугацаа шаардлагатай. Зөвшилцөл амжилтад хүрвэл цаашдаа хамтарч ажиллах асуудал яригдана" гэж МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нэмж дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.43] 2024/7/3
МАНгар хужаагууд дангаараа засагаа бариарай
0 | 0 Хариулах
Зочин [183.177.98.106] 2024/7/3
za daraagiin 30 jiliin jonhuural ehleh ni dee huurhii
0 | 0 Хариулах
Сүрэн [139.5.216.204] 2024/7/3
МАН ард түмэнтэйгээ хамтдаа ялчихаад юунаасаа айдаг үхдэлүүд вэ? Засаглаж чадахгүй юм бол ялалт гэж яах гэж уриалсан усан тархинууд вэ?
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/7/3
Ч.Хүрэлбаатрыг өмөөрч, ард түмнийг басамжилж тэнэгтсэн данх дангаараа ЗГ-аа байгуулж чадахгүй болтлоо ялагдсан. Ичих булчирхайтай бол огцроо.
0 | 1 Хариулах
Вуурал [66.181.188.195] 2024/7/3
Хамтарсан засгийн газар байх нь зөв байх. УИХ-ын намын бүлэг хурлаас сөрөг хүчин гэж ажил хийхгүй саатуулдаг - олон өдрийн чөлөө авдаг журмыг өөрчлөх. Зогсоо зайгүй мэтгэлцэх.аргаар шийдэх.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.178.62] 2024/7/3
Эвсэлийн Засаг байгуулах нь маш зөв, үгүй бол сөрөг хүчин хурал хийлгэж хууль батлуулахгүй, гацаа хийж улс орны хөгжил явахгүй шүү. Содбаатар бол ямар ч ажлыг аваад явах маш сайн лидер, зөв хүнээ томилсон бна.
0 | 5 Хариулах
Зочин [202.126.90.227] 2024/7/3
Нэртэйгээр нь нэг намтай болъё гээч . МАН л сөрөг хүчин болох үеэрээ төрийн ажил гацаадаг . Олонхи болчихоод засгаа байгуулж чадахгүй бол МАН нэг мөр тарсан нь дээр .
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.103] 2024/7/3
Үхсэн элэнцгийн чинь зөвшөлцөж завшалцах эвсэл мэвсэлийн ЗГ хэрэггүй Олон түмэн дургүй байгаа шүү Шинэ МАНАН ХҮН болгохгүй шүү
3 | 0 Хариулах
Иргэн [202.9.46.16] 2024/7/3
Үндсэн хуулиндаа үнэнч байна гээд тангараг өргөсөн. Одоо үндсэн хуулиа дагаж мөрдөнө үү. МАН дэгийн хуулиар гэж ирээд л ИХ даргаа сонголоо. Одоо үндсэн хуульд заасан олонхи болсон нам ЗГ -аа байгуулна гэсэн заалтаа биелүүлнэ үү. Хэрэвээ эвслийн ЗГ байгуулбал олонхи болж чадаагүй гэж үзээд Оюун-Эрдэнэ огцрох ёстой болох байх даа.
5 | 0 Хариулах
Зсссссс [202.126.91.171] 2024/7/3
Энэ заваарал дахиад эхэллээ шүү. Одоо эсвэл ухралтын 30 жил болно доо
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.62] 2024/7/2
Цаашид сонгууль хийхээ бүр боливол таарна. Эсвэл ялагч гэдгээ бүр 80 хувийн босго тавьчих яршиг
0 | 0 Хариулах
Зочин [172.58.164.8] 2024/7/2
Oo iim archaagv baisiimuu MANgaruud olonhi bolchood hamtarsan zasag baiguulna gne vv nvdnii bulai
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.252] 2024/7/2
“ Олонхи болсон нам , эвсэл засгийн газраа ( дангаараа ) байгуулна ” гэсэн хуулийн заалтаа мөрдөнө үү . Олонхи болсон нам бусад намтай зөвшилцөнө гэсэн заалт огт байхгүй . Олонхийн санал авчихаад дангаараа засгаа байгуулж чадахгүй бол сонгуульд оролцох ямар шаардлага байна . Дангаараа засгаа байгуулж чадахгүй бол МАН нэг мөр тарсан нь дээр .
3 | 0 Хариулах
АРД [202.9.40.99] 2024/7/2
ХЭЭРҮҮЛИЙН ҮҮД НЭЭГДЛЭЭ ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.108] 2024/7/2
Н.Энхбаатар хэрэг юу болсон бэ? Мартагдсан уу кк!!!
5 | 0 Хариулах
Иргэн [66.181.178.122] 2024/7/2
Шинэ засгийн газар гол яамдуудаа өөрсдөө аваарай даа. Сангийн яам, барилга хот байгуулалтын яам, зам тээврийн яам 3 бол маш чухал ш дээ. Энэ яамдаар дамжуулж л хийсэн ажил чинь харагдана даа. Нүдэнд харагдах ажил хийсэн хүнд л ард түмэн сайн байгаа биз
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.185] 2024/7/2
Шинэ засгийн газар асар хүнд байдалд орсон засгийн газар хүлээн авч бна яасан муухай эх орноо гэсэн сэтгэлгүй хүмүүс өнгөрсөн 8н жил ажилласан бна одоо тэдний баасыг цэвэрлэх завгүй ажиллах 4н жил бна гэжээ шинэ ерөнхий сайд Данк про 2.1 version
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.58] 2024/7/2
Энэ лалар хайнекнээс өөр юм уудаггүй гэсэн
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.58] 2024/7/2
Хулгайч л бна ш дээ энэ
2 | 0 Хариулах
Сонин [66.181.160.78] 2024/7/2
Яах гэж сонгууль хийсэн.Хариуцоагаа дангаараа үрээрэй.Ардчил ан намынхан засагт орвол та нар нэр нүүрээ барна
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.127] 2024/7/2
Хамгийн сайн хүмүүжил гэрээс гэдгийг монголчууд буруу орчуулаад хамгийн сайн хүмүүжил гэрийн хүмүүжил. Хүмүүжил гэрээр хязгаарлагдана гэж ойлгогдохоор болж. Гэрээ засаад төрөө зас
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.140] 2024/7/2
Өглөө гараад Сараз майор гэдэг шиг өчигдөр гудманд лааз өшиглөж явсан нөхөр өнөөдөр саарал ордонд сандал ширээ голоод сууж байх юм гэж хэн санахав дээ жагсаалтаа гэж сайхан ч эд юм даа
6 | 1 Хариулах
Зочин [202.55.188.40] 2024/7/2
Энэ шоронгоос лайв хийгээд бнуу
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2024/7/2
МИАТ д ажиллаж байхдаа асар их мөнгө авилгалд авсан нөхөр мөн үү
4 | 0 Хариулах
Иргэн [103.10.22.165] 2024/7/2
ДАХИАД Л "МАНАН" 😡😡😡 ҮЕИЙН ҮЕД ИЙМ БАЙХ ЮМ УУ? ХУЛЧГАР ЮМ ДАА ЭНЭ НОВШИЙН ДАНХ ОЮУНЭРДЭНЭ
5 | 0 Хариулах
hha [59.132.67.163] 2024/7/2
Ерөнхийлөгчийн тамгын газар яахлаараа ЗГ, намын үйл ажиллагаанд оролцохоо болиочээ. Содбаатар одоо болио,
6 | 0 Хариулах
Зочин [103.212.162.28] 2024/7/3
Сод баатар МАН-ын ЕНБД болчихоод байна
0 | 0 Хариулах