Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол энэ сарын 5-нд болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Парис 2024" олимп энэ сарын 26-нд нээлтээ хийнэ. Манай улсаас есөн спортын төрөлд 33 тамирчнаа олимпод оролцуулахаар болсон.

Чөлөөт бөхийн төрлүүдээс Орос болон Беларусийн тамирчдыг хассанаар 16 тамирчинд дахин олимпын эрх хуваарилахад эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөх Б.Хонгорзул нэмэгдсэн юм. Мөн усанд сэлэлтийн төрөлд цагаан хуудсаар хоёр тамирчинд эрх өгөхөд эгч дүү Б.Энххүслэн, Б.Энхтамир нар чансаагаар манлайлсан тул Парисыг зорихоор болсон билээ.

Баг тамирчдад амжилт хүсэж, Парист мандуулах төрийн далбааг багийн ахлагчид гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 5-нд зохион байгуулахаар болжээ.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН (33):

БАЙТ ХАРВАА (1)

  • Эрэгтэй: Баатархуягийн Отгонболд

БУУДЛАГА (3)

  • Эрэгтэй: Нянтайн Баяраа (50 метрийн гурван байрлал)
  • Эрэгтэй: Энхтайваны Даваахүү (10 метрийн хийн гар буу)
  • Эмэгтэй: Оюунбатын Есүгэн (50 метрийн гурван байрлал) 

БОКС (2)

  • Эмэгтэй 50 кг: Оюунцэцэгийн Есүгэн
  • Эмэгтэй 54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал

ДУГУЙ (2)

  • Батсайханы Тэгшбаяр
  • Сайнбаярын Жамбалжамц

ЖҮДО (10)

  • Эмэгтэй 48 кг: Бавуудоржийн Баасанхүү
  • Эмэгтэй 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам
  • Эмэгтэй 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн
  • Эмэгтэй -78 кг: Отгонбаярын Хүслэн
  • Эмэгтэй +78 кг: Амарсайханы Адъяасүрэн
  • Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд
  • Эрэгтэй 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү
  • Эрэгтэй 73 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр
  • Эрэгтэй -100 кг: Батхуягийн Гончигсүрэн   
  • Эрэгтэй +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

МАРАФОН (3)

  • Галбадрахын Хишигсайхан
  • Баярцогтын Мөнхзаяа
  • Бат-Очирын Сэр-Од

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ (1)

  • Эмэгтэй 81 кг: Мөнхжанцангийн Анхцэцэг 

ЧӨЛӨӨТ БӨХ (9)

  • Эрэгтэй 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • Эрэгтэй 86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
  • Эрэгтэй 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
  • Эмэгтэй 50 кг: Долгоржавын Отгонжаргал
  • Эмэгтэй 53 кг: Батхуягийн Хулан
  • Эмэгтэй 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • Эмэгтэй 62 кг: Пүрэвдоржийн Орхон
  • Эмэгтэй 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
  • Эмэгтэй 76 кг: Энх-Амарын Даваанасан

УСАНД СЭЛЭЛТ (2)

  • Эрэгтэй: Батбаярын Энхтамир
  • Эмэгтэй: Батбаярын Энххүслэн