Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Амарзаяа: Сонгуулийн үеэр хяналтын тооллого явуулах аргачлалыг өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн, мониторинг танилцууллаа. 

Тодруулбал сонгуулийн үеэр хийсэн ажиглалтын мэдээллийг "Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа өгсөн юм. 

Сонгуулийн өдрийн санал авах байрны нээлт, санал хураах үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон зөрчил, гомдол болон санал тоолох, дүн гарах үйл явцтай холбоотой мэдээллийг тэрбээр хүргэлээ. 



Энэ талаар "Сонгуулийн үеэр 112 хэсэгт манай 260 гаруй ажиглагч санал авах үйл явцыг ажиглалаа. Нийтлэг гаргасан алдаа дутагдал, санал авах байрны нээлт, орчинтой холбоотой мэдээллийг хүргэе.

Тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломж хангагдаагүй 48 хэсэг байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээгийг байрлуулах ёстой ч 29 хэсэгт зориулалтын бүхээгийг бэлтгээгүй. 

Харааны бэрхшээлтэй сонгогч санал өгөхөд зориулсан хуудсыг унших, санал тэмдэглэх брайль үсэг бүхий хавтас 16 хэсэгт байгаагүй" хэмээн хэллээ. 

Мөн зөрчил, дутагдлын тухай "Ажиглалт хийх хугацаанд 56 хэсэгт санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхлээгүй. 

Хамгийн их хоцорч санал хураалтыг эхлүүлсэн тохиолдол 07:50 цагт эхэлсэн байгаа. Нийт хэсгийн хороонд хурууны хээ уншаагүй гэх 1,001 тохиолдол гарсан.

Иргэний нийгмийн ажиглалт болон иргэдэд хүндрэлтэй байсан, хамгийн ноцтой цаг үрсэн зүйлийг хэлье.

Хяналтын тооллого явуулах аргачлалыг хэсгийн хорооны ажилтнууд мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл хэрхэн яаж хяналтын тооллого явуулах учраа олохгүй, журмаа уншаад ойлгохгүйгээс болоод хамгийн сүүлийн ажиглалт маргааш оройн 19:00 цагт дууссан. 

Хяналтын тооллого явуулах аргачлалыг өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай" гэв.