Уншиж байна ...

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг томилов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал(УИХ)-ын даргаар Д.Амарбаясгалан өнөөдөр томилогдсон. 

Иймээс Монгол Ардын Нам(МАН)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах Зөвлөл(УЗ)-дөө албан ёсоор гаргажээ.

Түүний энэхүү хүсэлтийг МАН-ын УЗ хүлээн авч, Бага хурлаасаа дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.