Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Засаг даргаас УИХ-ын гишүүн болон дэвшигчид

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Аймаг, дүүргийн Засаг даргын албыг хашиж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн есөн эрхмийг танилцуулъя. Ташрамд дурдахад, Засаг даргаар ажиллаж байсан доорх хүмүүс бүгд тойрогт нэр дэвшин өрсөлджээ. 

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр аймгийн Засаг даргаар томилогдсон анхны эмэгтэй. Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр баруун хязгаарт томилогдсон тэрбээр очсон даруйдаа л эсэргүүцэл, хэл амтай тулгарсан. Гэхдээ тэр үеийн дуулианаас илүүтэй сонгуулийн сурталчилгааны видео нь түүнийг олон хүнд таниулсан гэхэд хилсдэхгүй. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-аас АН-д томилогдсон "БЭТ" хэмээн нэрлэгддэг ч Ардчилсан Намаас 2-р тойрогт нэр дэвшсэн тэрбээр эрх баригч намынхантай ана мана үзэлцсээр гарч ирсэн. Түүний Засаг даргаар ажиллах хугацаандаа хийсэн хамгийн том ажил нь магадгүй "Алтайн залуус" чуулга уулзалт байх. Хоёр жил дараалан зохион байгуулсан энэхүү чуулга уулзалт нь Говь-Алтай аймгийн гэр бүлгүй залуучуудыг танилцуулах зорилготой юм. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намын анхан шатны байгууллагаас эхлэн дүүргийн Засаг дарга хүртэл ажилласан тэрбээр анх удаа УИХ-д нэрээ дэвшүүлж парламентын гишүүнээр сонгогдож чадав. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн л МАН-ын хамгийн бага нэгжээс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр шат ахисаар парламентын гишүүний болзол хангав. Цэргийн эрээн хувцсаар ижилссэн "албатуудаа" дагуулан дүүргийнхээ хилийн цэсийг эргэж явсан түүнээс энэ удаад арай бодитой ажил хийхийг сонгогчид нь хүлээж байгаа биз ээ. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн л залуу насаа намд зориулсан тэрбээр хоёр дахь удаагаа парламентад нэр дэвшсэний эцэст сонгогдов.  

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайн гэх хэрэгт нэр холбогдсон ч тэрбээр сонгуульд тойргоосоо нэгээр гарч чаджээ. 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН бүхэлдээ засаглаж байх хугацаанд хотын төвийн дүүрэгт Засаг даргаар ажиллан, басхүү нэр дэвшин сонгогдож чадсан "чадалтай" эмэгтэй. 

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат

зураг
 

Говийн бүс буюу УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигчид олонх долоон мандатыг тавыг нь авсан. Тэдний нэг болох Ц.Мөнхбат нэр дэвшилт явагдахаас өмнөхөн бусдад хууль бусаар газар олгосон гэх хэрэгт холбогдог хуулийн байгууллагад шалгуулж буйгаа өөрөө ч хүлээж байв. 

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны оронд нэр дэвших эрх авч чадсан тэрбээр 2015 оноос хойш аймгийнхаа Засаг даргын албыг хашжээ.