Уншиж байна ...

ПАРИС 2024: Зеленскийд олимпын нээлтэд оролцох урилга өгчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг
CNN

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (ОУХАХ)-ны тэргүүн Себастиан Ко өнгөрсөн Баасан гарагт Украины Киев хотод зочлох үедээ тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийг олимпын нээлтэд урьснаа мэдэгджээ.

"Хэрвээ тэр Парист очих боломжтой бол дэлхийн №1 спортыг үзэхэд хэзээд нээлттэй" гэж С.Ко онцолжээ.

Олимпын хошой аварга, Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн С.Ко Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украиныг дэмжиж буй нэгэн. Үүний илрэл нь Хөнгөн Атлетикийн холбооноос Орос болон Беларусийн тамирчдыг бүх шатны тэмцээнд оролцохыг хориглосон билээ.

Украины спортын сайдын мэдээлснээр дайны уршгаар тус улсын 500 гаруй спортын барилга байгууламж сүйдсэн. Тиймээс С.Ко уулзалтынхаа үеэр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан аж. Тодруулбал 18-22 насны залуу тамирчин болон дасгалжуулагчийг бэлтгэл хийх орчин нөхцөлөөр хангахаар төлөвлөжээ.

В.Зеленский түүний урилгыг уриалагхан хүлээн авсан ч Парист очих эсэхээ шийдээгүй байна.

 

Эх сурвалж: CNN