Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Зам тээврийн ослын улмаас 605 хүүхэд бэртсэн. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд авч явна уу"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амралт зугаалгын энэ улиралд орон нутагт зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгддэг.

Иймд эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, байнгын анхаарал, хараа хяналт тавих, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэж хэвших шаардлагатайг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос анхааруулав.

Холбогдох төрийн байгууллагуудаас авсан мэдээллээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 

  • Гол усанд живж амиа алдсан - 11
  • Зам тээврийн ослын улмаас амиа алдсан - 26
  • Зам тээврийн ослын улмаас бэртсэн - 605 тохиолдол бүртгэгджээ. 

Энэ талаар Комиссын Гомдол, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Зам тээврийн ослын олонх нь замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, жолооч олон цагаар жолоо барьсны улмаас сонор, сэрэмж алдагдсаны улмаас гарч байна. Мөн бага насны хүүхдэд хамгаалалтын бүс зүүлгээгүй, зориулалтын суудалгүй зэргээр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэж буйг анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн сургууль цэцэрлэг амарсантай холбоотойгоор бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээснээс болж ахуйн байдлаар гэмтэх бэртэх, амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдсэн. Тиймээс бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг эцэг эх, асран хамгаалагчдад сануулах шаардлагатай байна" гэж онцоллоо.