Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн өмчийн сургуулийн 848 хүүхэд олон улсын шалгалтын оноогоо ЭШ-ын оноотой дүйцүүлсэн нь нэмэгдсэн үзүүлэлт"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-өөс 2024 оны Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл өглөө. 

Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 

Энэ жил өмнөх жилүүдийн адилаар шууд засалтын шилэн технологийг ашиглаж шалгалт өгч дууссан даруйд нь дүн оноог шууд мэдээлдэг системээр харуулах юм байна. 

Мөн элсэлтийн шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаа хуучин 2.6 жил байсан бол энэ жилээс 2.8 жил буюу шалгалт өгсөн өдрөөс эхлээд 33 сарын хугацаанд тухайн дүн оноо нь хүчинтэй байхаар болжээ. 

Долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн элсэгч нь: 

  • Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас 
  • Элсэлтийн шалгалтын батламж хуудас 
  • Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлсэн зэрэг гурван төрлийн батламж хуудсыг E-mongolia-с болон БҮТ-ийн сайтаас хэвлэж авах боломжтой юм байна. 

Энэ жил нийт 1,657 нь шалгуулагч олон улсын шалгалтын дүн оноогоо элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг гаргаж батламж хуудсаа аваад байгаа аж. Үүнээс IELTS, SAT-н шалгалтуудаар хамгийн олон элсэгч оноогоо дүйцүүлсэн байна. 

Дүйцүүлэх журам хэрэгжиж эхэлсэн үе буюу 2022 онд нийт 591 шалгуулагч дүйцүүлж байсан бол өнгөрсөн жил 1,259, энэ жил 1,657 зэргээр жил ирэх тусам өсөж тэр дундаа төрийн өмчийн сургуулийн хүүхдүүд олон улсын шалгалт өгөх сонирхол нь нэмэгдэж байна гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат онцолж байв. 

Олон улсын шалгалтын дүн оноогоо дүйцүүлсэн төрийн өмчийн сургуулийн 848, төрийн бус өмчийн 758 элсэгч байгаа аж.