"The Night with us" тоглолтыг наймдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах талаар хамтлагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус тоглолтод
Тоглолтын талаар "Камертон" хамтлагийн гишүүн, дуучин Г.Мэнд-Амар "Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 16 удаагийн томоохон хэмжээний эвент тоглолтыг зохион байгуулсан.
Энэ бүх тоглолтод Монголын орчин цагийн рок, поп хамтлаг дуучид бие даан эсвэл хамтарсан байдлаар оролцож байлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 10-нд болох "The Night with us" нь 17 дахь удаагийн хамгийн том тоглолт гэж хэлж болно. Уран бүтээлчид нэгдээд 80 гаруй дууг тайзнаа эгшиглүүлнэ.
Хамтлаг, дуучид 1990-ээд оноос хойш энэ цаг үе хүртэл бүтээсэн дуу хөгжмөө тайзнаа толилуулах болно" гэв.
Хар сарнай хамтлагийн дуучин Б.Баяржаргал "Манай хамтлаг The Night with us тоглолтыг доргиох үүрэгтэй оролцож байгаа.
Бүтээнэ сөнөөнө, Дайтна ч би, мөргөнө ч би цомгийнхоо дуунуудаас хүргэх болно" гэв.
"The Night with us" тоглолтын найруулагчаар Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир ажиллах бөгөөд энэхүү шоуг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэд хэлсэн юм.
Тухайлбал задгай талбайд зохион байгуулах шоу тоглолтын үед ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал хамгийн их тулгардаг тул энэ удаагийн тоглолтоор илүү цэвэр, тухтай орчныг бий болгохыг зорьж байгааг зохион байгуулагчид хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!