Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох, 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 66 хувь нь 18-30 насныхан, 26.5 хувь нь 31-44, 5 хувь нь 45-аас дээш, 2.5 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 84 хувь нь эрэгтэй, 65.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 87.9 хувь нь нийслэлд, 12.1 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ.
Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн байна гэж УПЕГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!