Уншиж байна ...

Долоодугаар сарын 5-наас "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс нийтийн тээврийн чиглэл явж эхлэх гэж байна. 

  • Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”
  • Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор”

Дээрх чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явна.

Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой юм байна.

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар