ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хэлэлцээрийн асуудлаар удаа дараа уулзаад буй.

зураг
 

Өнөөдөр мөн хотын дарга Х.Нямбаатар болон тус ажлын хэсгийг ахалж буй Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул нар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү тэргүүтэй төлөөлөлтэй уулзав.

Уулзалтаар хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон юм. Мөн нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэхээр болов.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.29.121] 2024/7/5
Itools eer mongo ugaadag nyambaketer
0 | 0 Хариулах
kk [103.168.34.102] 2024/7/5
Ёох боль л доо ,Нөгөө Гэрэгэ энэ тэр нь яасан бэ,ийм юм хийж чадахгүй байна гэж байхгүй шдээ ,Хогийн Солонгосчуудтай хамтарч иддэг сүлжээ гэж хардаж байна,Банзны төлбөр тооцооны программыг хийж байгаа Монголчуудад энэ бол асуудал биш,
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.121] 2024/7/5
gerege genuu
0 | 0 Хариулах
NNN [103.57.93.104] 2024/7/5
Citybus gej sard 500sayiig avdag company bn.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.44] 2024/7/4
Бүр орхиод, Монголчуудаараа систем хийлгээч дээ. Солонгосчууд дахиад л мурих вий, Daewoo шиг
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.100] 2024/7/5
Монголчуудын чадлаас давсан ажил шд 🤣
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.45] 2024/7/4
ГХО ыг шахан зайлуулах
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.224] 2024/7/4
Тэгээд яана гсэн үг юм
0 | 0 Хариулах