Уншиж байна ...

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулиас өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоогоод байсан. Харин энэ сарын 1-нээс сэргээжээ. Ингэснээр шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж байгааг УБЕГ-аас мэдээллээ.

Сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заажээ.

Энэ жил дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнөх байдлаар 70,071 хүний шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.

2020 оны сонгуулийн өмнөх дөрвөн сард нийт 229,149 хүн шилжсэнээс нийслэл дотроо хамгийн их буюу 189,647 хүн шилжжээ.

Бүртгэлийн байгууллага бол иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй бөгөөд судалгаа хийгээгүйг мэдээлж байсан юм.