Уншиж байна ...

Маргааш нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж буйг мэдээлсэн.

Хуваарь ёсоор маргааш буюу долдугаар сарын 5-ны Баасан гарагт нийслэлийн дөрвөн дүүргийн дараах байршлуудад засварын ажил хийгдэж, өдрийн турш цахилгаан эрчим хүч хязгаарлагдана.

зураг
 

Амралтын өдрүүдэд засвар хийгдэхгүй бөгөөд долдугаар сарын 8-ны Даваа гарагт Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймаг орчмоор цахилгааны хязгаарлалт хийгдэх хуваарьтай байна.

Долдугаар сарын 8-ны Даваа гарагт цахилгаан эрчим хүч тасрах хуваарь:

зураг
 

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас хүслээ.