Уншиж байна ...

2023 онд Бутаны Хаант Улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн зорчжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
wildernesstravel.com

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. 

Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2006 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд 2008 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Хаан ширээнд залах ёслол болсон. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хаан ширээнд заларч байгаа хүний хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог.

Тус улсын талаар онцлох мэдээллийг хүргэе.

  • Бутан улс Хималайн уулсын зүүн хэсэгт далайн түвшнээс 7,000 гаруй метрийн өндөрт оршдог бөгөөд хойд талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай, өмнө, зүүн болон баруун талаараа Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хиллэдэг, нийслэл нь Тимпү хот.
  • 789.9 мянган хүн амтай тус улсын иргэдийн дундаж наслалт нь 72.7 юм.
  • Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) нь 2.8 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ нь 3.6 мянган ам.доллар.
  • Эдийн засгийн голлох салбар нь усан цахилгаан станц бөгөөд Бутаны усан цахилгаан эрчим хүчний экспорт нийт экспортынх нь 40%-ийг бүрдүүлдэг байна. Энэ нь Засгийн газрын нийт орлогын 25% юм. Бутан Улс одоогийн байдлаар 24,000 мегаваттын усан цахилгаан станцынхаа 6.5 хувийг ашиглаж буй.
  • 2023 оны эхний хагас жилийн байдлаар хүн амын 27% нь хөдөө аж ахуйн салбарт, 33.6% нь барилга, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт, 38.9% нь үйлчилгээний салбарт ажилладаг.
  • Ажилгүйдлийн түвшин нь 2023 оны II улирлын байдлаар 2.3%-тай байна.

Монгол Улс 2012 оны нэгдүгээр сарын 18-нд Бутан улстай дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны зургаадугаар сарын байдлаар 51.3 мянган ам.долларт хүрсэн байна. Манай улс тус орноос голлон хөлдөөсөн хүнсний ногоо, самар, хатаасан жимс, лаазалсан бүтээгдэхүүн импортоор авчээ. 

Хоёр улсын иргэд харилцан визтэй зорчдог ба 2023 онд Бутаны Хаант Улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн тус тус зорчсон.