Уншиж байна ...

Киргизийн жимс, жимсгэнийн суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэтэд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил өрнөж буйг талууд сайшаав

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Казахстаны Астана хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаровтой өчигдөр уулзжээ. 

Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.

Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

зураг
 

Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, УИХ-ын дарга болон Киргизийн парламентын Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо.

Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэнийн модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотноо “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар