Сүүлийн үед хотын гудамжаар цахилгаан скүүтер ашиглаж замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн аж ахуйн нэгж бий болсон билээ.
Харамсалтай нь энэ төрлийн унаа, хэрэгслийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, авто тээврийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл мөн эсэх талаарх нэгдсэн ойлголт, тодорхойлолт манай улсад хомс байгааг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) онцоллоо.
Тодруулбал тухайн скүүтерийг унах эрхийн зөвшөөрөл, насны доод хязгаарыг хуулиар тогтоогоогүй.
Цахилгаан скүүтерийг хурдаар нь хэмжвэл мопидын төрөлд орох ёстойг байгааг албаныхан хэлдэг. Хэрвээ энэ төрөлд багтаавал 16 -аас дээш насны иргэн унаж, хөдөлгөөнд оролцох ёстой.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс гаргасан судалгаагаар скүүтерээс унаж бэртэл авсан
Мөн Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өгсөн мэдээллээр цахилгаан скүүтерээс болж гарсан ослын улмаас найман хүүхэд бэртсэн байна.
Тиймээс цахилгаан скүүтерийг замын хөдөлгөөнд хэрхэн оруулах талаар нарийвчилсан стандарт тогтоож, дүрэмд тусгах шаардлагатайг албаныхан анхааруулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!