Уншиж байна ...

С.Цэнгүүн: Парламентын танхимд суухад маш их догдолж, хариуцлага мэдэрлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойшоо эрчим реформын асуудалд түлхүү анхаарна. Энэ бол АН-ын мөрийн хөтөлбөрийн есөн том зорилтод орсон зүйл.

Монгол Улсын хамгийн том хөгжлийн гацаа болж, үеийн үед орхигдож ирсэн энэ салбарт анхаарлаа хандуулж ажиллана. 

Хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд манай нам үндсэн бодлогоо гаргаж, улс төрийн зөвлөлөөс шийдвэрээ гаргана. 

Хүмүүс шинээр сонгогдсон гишүүдэд маш их хүлээлттэй байгаа. Иймээс бид маш сайн хариуцлагатай ажиллаж, юу хийж чадахаа ард түмэндээ харуулах шаардлагатай. 

Миний хувьд гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд маш олон реформын шинж чанартай, улс төрийн зориг шаардагдах зүйл дээр ажиллана" гэв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнээс парламентын чуулганы танхимд орж суухад ямар санагдаж байна вэ? гэж асуухад тэрбээр "Маш их догдлолтой байна. Дээрээс нь маш их хариуцлага мэдэрлээ" гэж хариулав.