Уншиж байна ...

Мансууруулах бодисын хэрэгт холбогдоод Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргизэд баривчилжээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 2
iKon.MN

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Киргиз улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилжээ.

Уг иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

зураг
 

Дээрх этгээд нь 2023 онд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Киргиз улсад мөн хар тамхи мансууруулах бодис худалдаалах шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан талаар тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: ЦЕГ