Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон онгоцны талаар шинэ таамаглал

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Учир битүүлгээр алга болсон онгоцны ул мөр олдохгүй байна

Малайзын 200 гаруй зорчигчтой онгоц ор сураггүй алга болсон хэргийг судалж байгаа АНУ-ын хоёр мэргэжилтэн шинэ таамаглал дэвшүүлсэн талаар ABC News агентлаг мэдээлжээ.

Тэднийхээр бол энэ явдал нь ямар нэг осол эндэгдэл биш харин зохион байгуулалттай хэрэг ажээ.

Ингэж үзэх болсон шалтгаан нь онгоц Бямба гаригийн шөнийн 1:07 цагт мэдээлэл дамжуулах систем нь салгагдсан бол онгоцны транспондер байрлал болон өндрийнхөө мэдээллийг 1:21 цаг хүртэл дамжуулсан баримт байгаа гэнэ.

Ийм зайтай системүүд салгагдсан нь хүний гараар унтраагдсан байх магадлалыг улам нэмэгдүүлж байна. Хэрвээ ямар нэгэн осол, хөдөлгүүрийн эвдрэл, гэмтэл гарсан бол тэр дороо эсвэл маш богино хугацаанд бүх систем мэдээлэл дамжуулахаа зогсох ёстой.

Харин хоёр системын салгалтын хоорондох хугацаа 14 минут байгаа нь асуудлыг нэлээд эргэлзээтэй болгож байгаа ажээ.

Иймээс шинэ таамаглал бол осол эндэгдэл биш харин онгоц барьцаалагдсан эсвэл нисэх баг санаатай луйврын ажиллагаа явуулсан байж болзошгүй гэжээ.