Уншиж байна ...

Капитрон банк мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 олон улсын шинэчлэгдсэн стандартыг нэвтрүүллээ

ikon.mn
2024 оны 7 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) олон улсын шинэчлэгдсэн ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлж, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын SIS Certification байгууллагаас сертификатаа хүлээн авлаа.    

Сертификат гардуулах арга хэмжээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Чандмань, Мэдээллийн технологийн газрын захирал А.Атарсайхан, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллагууд болох “Дижитал Информэйшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Баясгалан, “Инфосек Интелиженс” ХХК Гүйцэтгэх захирал С. Баярмагнай нар болон Капитрон банкны хамт олон оролцлоо.  

Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлсэн нь банкны үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, харилцагчдын банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Капитрон банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн Ахлах менежер Б.Ган-Эрдэнэ: “Өнөөдөр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандарт нэвтрүүлэх төслөө амжилттай дуусгаж, сертификатаа хүлээн авч байгаадаа баяртай байна. Банкны салбартаа ISO/IEC27001:2022 стандартыг банкны арын албаны газар, нэгжүүддээ нэвтрүүлсэн анхдагч байгууллагуудын нэг боллоо. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцсон нийт ажилтнууд, төслийн багийнхан болон зөвлөхүүддээ баярлалаа. Бид цаашид банкны салбар, нэгжүүдэд мөн энэхүү стандартаа үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тогтвортой өсөлттэй ажиллаж буй Капитрон банкны хамт олон Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд мэдээллийн аюулгүй байдлаа олон улсын стандартад нийцүүлж, ийнхүү сертификатаа хүлээн авч байна.

Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Инфосек Интелиженс”, баталгаажуулалтын аудит хийж гүйцэтгэсэн “Дижитал информэйшн” компаниуд болон зөвлөгөө өгч, хамтран ажилласан “Ай Эм Эс Монсертф” компаниудын хамт олондоо талархал илэрхийлье.

Мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэгч-Капитрон банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.