Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон онгоц осолдоогүй байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Учир битүүлгээр алга болсон онгоцны ул мөр олдохгүй байна

Куала-Лумпураас Бээжинг зорьсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоц сураггүй алга болоод 6 хонож байна.

Өчигдөр Хятадын хиймэл дагуулаас авсан зурган дээр сэжигтэй биет олдсон гэж мэдээлсэн билээ. Тэгвэл энэ байрлалд хайгуул хийсэн Вьетнамын болон Малайзын багийнхан юу ч олж илрүүлж чадаагүй байна.

Харин өөр нэг сэжиг таамаг гарсан нь АНУ-ын аюулгүйн албаны мэргэжилтнүүд уг онгоц холбоо тасарснаасаа хойш дөрвөн цаг орчим агаарт байсан байж болзошгүй гэж дүгнэсэн явдал юм.

Ингэхдээ нисэж яваа Бойнг онгоцны мотороос газарт автоматаар дамжуулдаг мэдээллийг үндэслэсэн байна. Хэрвээ энэ таамаг үнэн бол онгоцонд хэн нэгэн нислэгийг гартаа авч харилцаа холбоо болон радарт холбогддог станцуудыг унтраан өөр чиглэлд авч явсан байх боломжтой гэнэ.

Өнөөдрийн байдлаар бүс нутгийн олон улсуудын эрэл хайгуулын багууд далайд эрэл хайгуулыг үргэлжлүүлж байна.

БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көцян өнөөдөр мэдэгдэл хийж Хятад улс сэжигтэй ул мөр болгоныг уйгагүй нягтлан шалгана гэж мэдэгдлээ.