Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нийслэлд 53.3 хувьтай бүртгэгджээ
Энэ оны эхний хагас жилийн хугацаанд прокурорын байгууллагаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр хүчирхийлэл үйлдсэн 429 хэрэгт хяналт тавьжээ.
Үүнээс 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байсныг мэдээллээ.
Энэ төрлийн хэрэгт шалгагдсан 240 хүний
- 20 хувь нь 18-30
- 21.2 хувь 45-аас дээш
- 58.3 хувь нь 31-44 насныхан байгаа бол 44.1 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.
Хүйсийн хувьд 95.8 хувь нь эрэгтэй, 53.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
