Олон нийтийн сүлжээ дэх жинхэнэ нэр нь үл мэдэгдэх нэгэн “од” бий. Тэр бол Танхай эмээ. Түүний бичсэн үг, үсэг, зураг хөрөг бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай.
Танхай эмээ гэгчийн ард чухам ямар хүн байгаа бол гэдэг хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна.
Тэрбээр өчигдөр өөрийн ээлжит шүүмжлэл бүхий хошин зургаараа Засгийн газрыг онилжээ. Харин түүний энэхүү зураг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэвчээрийг баржээ.
Ямарсайндаа л Ерөнхий сайд өөрийн албан ёсны твиттерийн хаягаар “Шүүмжилж болно, доромжлол, гүтгэлгийг цаашид тэвчихгүй юм байна” гэж бичихэд хүргэжээ. Түүнийг бухимдуулах болсон зураг нь Ерөнхий сайд, түүний танхимын хоёр сайд болох Д.Ганхуяг, Н.Батбаяр нарын тухай өгүүлжээ.
Харин Ерөнхий сайд түүнд хариу өгөхдөө:
Ерөнхий сайдаас ийм хариу авсан Танхай эмээ ч бууж өгсөнгүй. Дараах зургийг оруулж санаа нь амарчээ.
Ер нь аль ч нийгэмд хэвлэл мэдээлэл болоод, жирийн иргэд нь төр засгаа өөр өөрийн өнцгөөс янз бүрээр шүүмжилдэг. Энэ бол ардчилсан гэх нийгэмд энгийн үзэгдэл. Мэдээж гүтгэлэг бол өөр зүйл.
Ерөнхий сайд маань иймхэн зүйлд уурлаж байгааг харахад ойрдоо их л бухимдуу байгаа бололтой. Түүнийг Танхай эмээ л ингэж бухимдуулж байна уу. Эсвэл өөр шалтгаан байна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!