МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клубээс маргааш 11.00-13.00 цагийн хооронд Энхтайваны гүүр хүртэл тайван жагсаал зохион байгуулна.
Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн эрх ашиг ихээр зөрчигддөг, дайнтай орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг уриалах зорилготой аж.
Мөн эерэг өөрчлөлт, шинэчлэл энгийн зүйлээс эхэлдэг тул МЗХ энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон уриалгуудыг гаргахаас гадна энэ өдрөөр эмэгтэйчүүддээ согтууруулах ундааны зүйлсээр бэлэг барихгүй байхыг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!