Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Эмэгтэйчүүд манлайлалд суралцах хэрэгтэй”

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр салбартаа тэргүүлэгч эмэгтэйчүүдийг оролцуулсан “Шилэн таазыг нэвтлэхүй” уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Тус уулзалтад бүхий л салбар, давхаргын 60 гаруй эмэгтэй оролцсон бөгөөд “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Манлайлагч гэж хэн бэ?” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр хэлэхдээ “Манлайлагч гэж бусдад нөлөөлж, бусдыг дагуулж, зорилгодоо хүрч, үр дүн гаргадаг хүнийг хэлдэг. Хүүхнүүд бид манлайлах ур чадварт суралцах зайлшгүй хэрэгтэй” гэлээ.

Н.Удвал: Юун дээр алдаж, юун дээр оносноо мэднэ.

Түүнчлэн “Эмэгтэйчүүдэд удирдан зохион байгуулах эрх, манлайлагч байх боломж нээлттэй харагддагч, яг л өндөрт байгаа шилэн тааз шиг санагддаг. Бид ч боломжийг шилний наанаас тодоос тод хардаг хэрнээ шилэн таазыг хагалж хүссэн амжилтандаа төдийлөн хүрч чадахгүй байгаа” хэмээн дурдсан юм.

Эрүүл мэндийн сайд “Шилэн таазыг нэвтлэхүй” уулзалт ярилцлага зохион байгуулах болсон гол шалтгаанаа тайлбарлахдаа “Би Монголын бүх эмэгтэйчүүдийг төлөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Юун дээр алдаж, юун дээр оносноо мэднэ. Тиймээс өнөөдөр та бүгдтэй уулзаж, ярилцах нь миний үүрэг болов уу гэж ойглгож байгаа” гэсэн юм.

Өнөөдрийн уулзалтын гол зорилго ньтовчхондоо, эмэгтэйчүүд өөрсдийн мэдлэг чадварыг дээшлүүлж, манлайлах урлагт суралцан эх орныхоо хөгжил дэвшилд эрчүүдээс дутахааргүй оролцох ёстой гэдгийг сануулах байсан.

Харин энэ бүхнийг өөрчлөхийн тулд бүсгүйчүүд манлайлалд суралцаж, харилцан бие биенээ дэмжих хэрэгтэй гэнэ.

Манлайлагч эмэгтэй ямар байх ёстой вэ?

  • Багаа бүрдүүл
  • Алсын хараа, зорилгоо тогтоо
  • Бусадтай ямагт харилцаа холбоотой бай
  • Удирдан чиглүүлэх урлагт суралц
  • Хувь хүний хөгжилд анхаар