Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Mонгол Улс “Амлалт” төсөлд нэгдсэн 64 дэх орон боллоо

ikon.mn
2014 оны 3 сарын 7
iKon.MN
Монгол Улс “НҮБ Эмэгтэйчүүд” байгууллагаас санаачилсан “АМЛАЛТ” төсөлд нэгдлээ

Монгол Улс “НҮБ Эмэгтэйчүүд” байгууллагаас санаачилсан “АМЛАЛТ” төсөлд нэгдэж Ерөнхийлөгч гарын үсэг зурлаа. 

Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага  хүлээлгэх  болон түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага  хүлээлгэх  болон түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

2012 оны 11 дүгээр сард “НҮБ Эмэгтэйчүүд” байгууллага “АМЛАЛТ” төслийг санаачилж, дэлхийн улс орнуудыг охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй үндэсний хэмжээнд тэмцэх тодорхой алхамуудыг хийхээр амлалт өгөхийг уриалсан юм.

Улс орнууд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын гэрээ конвенцид нэгдэх, олон нийтэд чиглэсэн кампанит ажлууд зохион байгуулах, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, боловсролын хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн хууль хэрэгжүүлэх болон энх тайвныг сахиулах салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн өөрчлөлтүүдийг энэ төслийн хүрээнд бий болгох юм.