- Засгийн газрын хуралдааны шийдвэр /2014.03.07/ -
Энэ онд улсын хэмжээнд 714 хүнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтоолоо.
Өнгөрсөн онд энэ хязгаарыг улсын хэмжээнд 659 хүнээр тогтоож байсан юм.
Энэ онд улсын хэмжээнд 714 хүнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтоолоо.
Харин дүйцүүлэн хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг өнгөрсөн оныхоос 700 мянга орчим төгрөгөөр өсгөж, 4 сая 413 мянга 314 төгрөг байхаар баталлаа. Энэ нь хугацаат цэргийн нэг алба хаагчийн хангамж, үйлчилгээний зардалд үндэслэсэн мөнгөн дүн юм.
Сум, галт зэвсэг, шатах тослох материал зэрэг үндсэн хэрэглэлийн өртгөөс гадна хүнс, хувцас, орон байр, эмнэлэг үйлчилгээ, сургалт, соёл, захидал харилцаа, үзвэр, цалин, нийгмийн даатгалын зардлыг үүнд оруулж тооцдог байна.
Цэргийн албыг дүйцүүлэн хаасан мөнгийг юунд зарцуулдаг вэ
Иргэд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааснаас орсон орлогыг "Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу
Монгол Улсын иргэдийг Үндсэн хуулиар хүлээсэн "эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" үндсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдүүлэх, батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн насны залуусаар цэргийн албыг дүйцүүлэн хаалгадаг.
2014 онд цэргийн дүйцүүлэн албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаар
Д/д | Аймаг, нийслэл | Тооны дээд хязгаар |
---|---|---|
1 | Архангай | 40 |
2 | Баян-Өлгий | 40 |
3 | Баянхонгор | 25 |
4 | Булган | 35 |
5 | Говь-Алтай | 30 |
6 | Говьсүмбэр | 5 |
7 | Дархан- Уул | 35 |
8 | Дорноговь | 10 |
9 | Дорнод | 30 |
10 | Дундговь | 25 |
11 | Завхан | 30 |
12 | Орхон | 15 |
13 | Өвөрхангай | 45 |
14 | Өмнөговь | 40 |
15 | Төв | 40 |
16 | Увс | 35 |
17 | Сэлэнгэ | 30 |
18 | Ховд | 60 |
19 | Хөвсгөл | 70 |
20 | Хэнтий | 20 |
21 | Улаанбаатар | 54 |
Бүгд | 714 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!