Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Америк дахь Орос тэрбумтнууд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 7
iKon.MN

ЗХУ задарсны дараа Оросын шинэ баячууд олон улсын тавцанд гарч ирсэн билээ. Тэд эхлээд Европыг байлдан дагуулж байснаа удалгүй Америкт орж ирсэн юм. Ингэхдээ тансаг хэрэглээгээрээ Уолстритын томчуудыг хүртэл ичээж байв.

Ингээд тэдний хамгийн “томчуудаас” нь танилцуулж байна.

     1.   Роман Абрамович

Роман Абрамович

Төрсөн газар: Саратов, ОХУ

Суурьшил: Лондон, Москва, Манхеттэны тавдугаар өргөн чөлөөн дэх харш, дэлхийн хамгийн том Eclipse завь (400 саяын үнэтэй, 150 метр урт, хоёр усан сантай, нисдэг тэрэгний тавцантай, кино театр, пуужингээс хамгаалах системтэй) зэрэгтээ сэлгэн амьдардаг.

Хөрөнгийн хэмжээ: 10.2 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Путины найз Абрамович “Millhouse LLC” компаний гол хувь эзэмшигч, Английн хөлбөмбөгийн Челси багийн эзэн.

Абрамович 2007 онд эхнэрээсээ 300 саяыг төлж байж салсан. Одоо модель Даша Жуковатай амьдардаг.

     2.   Игорь Крутой

Игорь Крутой

Төрсөн газар: Хайворон, Украйн

Суурьшил: Москва, 23 сая долларын Өмнөд Хэмптон дахь харш, the Plaza дахь 48 саяын орон сууцтай.

Хөрөнгийн хэмжээ: 13 тэрбум гэгддэг

Хөрөнгийн эх үүсвэр: Крутой хөгжмийн зохиолч, бас “ARS” Оросын Record label and Management-ын компаний тэргүүн. Оросын “Фабрика звёзд” буюу “American idol”-ын Орос хувилбарыг зохион байгуулдаг.

     3.   Владислав Доронин

Владислав Доронин

Төрсөн газар: Санкт Петрбург, ОХУ

Суурьшил: Москвад Заха Хадидын загвараар урласан “the Spaceship” харш, Майами бичд 16 сая долларын харштай.

Хөрөнгийн хэмжээ: 1 тэрбум гэгддэг

Хөрөнгийн эх үүсвэр: Оросын Дональд Трамп гэгддэг Доронин Москвагийн үл хөдлөх хөрөнгийн “Капитал Групп” компанитай. Нэрт модель Наоми Кэмпбелтэй болздог байснаа Хятадын модель Луо Зилингээр сольсон.

     4.   Андрей Вавилов

Андрей Вавилов

Төрсөн газар: Москва, ОХУ

Суурьшил: Москва, Нью-Йоркын Тайм Уорнер Төвд 37.5 сая долларын 2500 метр кв пентхаустай.

Хөрөнгийн хэмжээ: тодорхойгүй, тэрбумаар хэмжигдэнэ

Хөрөнгийн эх үүсвэр: Вавилов Оросын санхүүгийн дэд сайд байсан. Түүнийг Оросын чөлөөт зах зээлийн архитекторч гэдэг. Одоогоор өөрөөсөө 200 сая долларыг гаргаж байгуулсан хөрөнгө оруулалтын сан ажиллуулдаг.

     5.   Михайл Прохоров

Михайл Прохоров

Төрсөн газар: Москва, ОХУ

Суурьшил: Москва, Манхеттэны Four Seasons-д пентхаустай, Сейшеллын арлуудад 35 сая долларын эзэмшилтэй, Францын Куршевелд харштай.

Хөрөнгийн хэмжээ: 13 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: “Brooklyn Nets”-ын эзэн тэрээр Норилск Никелийн бизнесээс мөнгө босгож чадсан. Одоо Оросын хамгийн том алтны компани “Polyus Gold”-ын гол хувь эзэмшигч.