Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс төмөр замын бетон дэрний үйлдвэртэй боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Социализмын үед нийслэлийн 3,4-р хорооллыг босгосон түүхэн гавьяатай “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор өнгөрсөн хавар Засгийн газраас хөрөнгө төсөв баталсан билээ.

Энэ хугацаанд энэ үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулж, туршин тохируулж, үйлдвэрлэлд бэлэн болгожээ. Өнөөдөр тус комбинатын төмөр замын бетон дэрний үйлдвэр ашиглалтад орлоо

Салбартаа Монголд хамгийн том нь болон нээгдэж байгаа энэ үйлдвэрт эрчим хүч, дулааны шугам сүлжээ, дэд бүтэц, зам барилгын төмөр бетон эдлэлүүд үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн гурван шугам дээр нэг удаад 1128 ширхэг бетон дэр цутгаж, жилдээ 350-500 мянган ширхэг бетон дэр гаргах аж.

Бетон дэрийг ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замд ашиглана.

Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх бөгөөд эдгээр нь тэнхлэг дээрээ 23-32 тн-ыг даах хүчин чадалтай бетон дэргаргана. Энэ нь 132 тн жинтэй вагон явах даацтай гэсэн үг. 

Бетон дэрэндээ Англи улсын Пандрол системийн бэхэлгээ, хэвийг ашиглаж байгаа юм байна. Ийм бэхэлгээ нь дэлхийн хамгийн халуун, хүйтэн цэгүүдэд, хамгийн хурдан болон хүнд даацын төмөр замуудад ашиглаж байгаа сүүлийн үеийн технологи аж.

Европ стандартад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн бетон дэрийг ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замын угсралтын ажилд ашиглах юм. 

Бетон дэрний үйлдвэрийн хангалт, борлуулалт, тээвэрлэлтийн сүлжээнд олон ажлын байр бий болно.Төмөр замын дэр модыг бетон болгосноор эх орныхоо үнэт баялаг ой модыг хамгаална. Одоо байгаа 1000 гаруй км төмөр замын модон дэрийг солих боломж ч бүрдэнэ.Цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүний шинэ нэр төрөл бий болно. Хамгийн гол үр дүн бол Монголын шинэтөмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцнэ хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн нээлт боллоо

Шинэ үйлдвэр нээх ёслол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар оролцсон юм.