Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол бүсгүй Америкт гар урлалын дэлгүүр нээжээ

М.Ган
2014 оны 3 сарын 5
Зууны мэдээ

Америкийн Чикаго хотод амьдардаг Ё.Уранчимэг гар урлалын дэлгүүр нээжээ.

Монгол бүсгүй Америкт гар урлалын дэлгүүр нээжээ

Хамгийн сонирхолтой нь түүний дэлгүүрээр үргэлж урлагийн одод болон дэлхийд алдартай бизнесмэнүүд үйлчлүүлдэг гэнэ. Хамгийн сүүлд пoп од Бритни Спирс үйлчлүүлсэн гэнэ.

Тэрээр монгол хувцастай модон хүүхэлдэй худалдаж авчээ. Ё.Уранчимэг Америкт амьдраад 13 жил болж байгаа.

Гэрээрээ сувд, шүрэн ээмэг зүүлт, бугуйвч хийдэг ажээ. Анх өөрийнхөө хийсэн эдлэлийг цахим хуудсаар дамжуулан худалдаалснаар дэлгүүр нээх боломжтой болсон гэнэ.

Түүнээс жүжигчин Жемис Куль бугуйвч худалдаж авч байсан тухай өөрийн цахим хуудастаа тэмдэглэжээ.

Зураг