- Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн явцыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцууллаа -
- Шинэчлэлийн Засгийн газраас зарласан нээлттэй уг төсөлд нийт 1151 төсөл ирүүлсэн. Үүнээс 59 төсөл давхардсан.
- Хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт төслийн тоо 1088 болжээ.
- 200 нь төслийн зорилгод нийцээгүй. импортыг орлох, экспортыг дэмжих нийт төсөл 888
- Төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь 4,2 их наяд төгрөг буюу нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцжээ.
- Хамгийн бага зээл нь 5 сая төгрөг байна.
Экспортыг дэмжих төсөлд дараах салбаруудын төсөл иржээ
- Ашигт малтмал боловсруулах
- Хүнд үйлдвэрлэл
- Малын гаралтай түүхий эд боловсруулах
- Хүнсний бүтээгдэхүүн
- Хөнгөн үйлдвэрлэл
- Барилгын материалын үйлдвэрлэл
Импортыг орлох төсөл
Энэ төслийн дийлэнх нь барилгын материал, барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг 8 салбарынх байна. Эдгээр төслийг хэрэгжүүлбэл, 40 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоог тус яам хийжээ.
Төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх вэ
- Зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа нь 5 хүртэл жил байна.
- Хүүгийн хэмжээ жилийн 9-өөс илүүгүй хувьтай байна.
- Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!