Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Барак Обама "Их найм"-ын уулзалтаас татгалзаж магадгүй

Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 3
Өдрийн шуудан
Зураг зураг
Барак Обама "Их найм"-ын уулзалтаас татгалзаж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үедээ Сочид болох “Их найм”-ын уулзалтад оролцох бэлтгэлээ зогсоохоор болсноо дуулгасан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Б.Обама болон В.Путин нарын дунд утсаар өрнөсөн яриа Америкийн талын санаачилгаар болсон.

АНУ-ын Ерөнхийлөгчийг Оросын зэвсэгт хүчнийг Украйны нутаг дэвсгэрт ашиглах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зэхэж буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсний хариуд Оросын төрийн тэргүүн өнөөгийн Киев дэх засаг захиргааны дэмжлэг дор хэт үндсэрхэг үзэлтнүүд өдөөн хатгалга хийж байгаад анхаарал хандуулахыг хүссэн байна.

Мөн тэрбээр Украйны нутаг дэвсгэрт байгаа угсаа гарвал нэгтнүүд, ба орос иргэдийн амьдрал, эрүүл мэнд хохирох бодит аюул байгааг хэлжээ.

Тэдний яриа нэлээд удаан үргэлжилсэн бөгөөд Б.Обама Оросын армийг Крым дэх баазад нь буцаахыг уриалахын хамт ОХУ-ыг олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөрчиж буйг нь анхааруулаад хэрэв зөрчил үргэлжилбэл улс төр, эдийн засгийн тусгаарлах арга хэмжээ авахад хүрч мэднэ гэдгийг сануулсан байна.

Оросын Ерөнхийлөгч В.Путин мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай Украйны асуудлаар утсаар ярилцжээ.

Зураг