Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Обама Путин нар утсаар ярилцжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой ОХУ цэргээ Украйнд оруулах шийдвэр гаргасны дараа Барак Обама, Владимир Путин нар утсаар 90 минут ярилцжээ.

Энэ үеэр В. Путин Оросын талын шийдвэрийг ингэж тайлбарлав.

Украйны шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд идэвхжих болсон. Тэднийг шинээр гарч ирсэн эрх баригчид дэмжиж байгаа нь тодорхой байна. Тиймээс Путин Украйны зүүн хэсэг болон Крымд оршин суудаг Орос гаралтай иргэдийн аюулгүй байдалд санаа зовох болсноо илэрхийлжээ. Хэрвээ эдгээр бүс нутгуудад хүчирхийллийн ямарваа нэгэн үйлдэл илэрвэл Орос иргэдийг хамгаалах нь ОХУ-ын үүрэг юм гэжээ.

Харин Обамагийн илэрхийлсэн байр суурь.

ОХУ-ын гаргасан шийдвэрт АНУ гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд энэ нь НҮБ болон бусад олон улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг сануулав. Иймээс АНУ ОХУ-ыг нэн даруй цэргээ Крымээс гаргах, цаашдаа Украйны хил хязгаарт халдахгүй байхыг хүслээ.

ОХУ нь Украйнтай түүхийн болон соёлын гүнзгий холбоотой, мөн Орос гаралтай иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстойг АНУ гүнээ ойлгож байна. Харин ингэхдээ шууд цэргийн хүч ашиглахгүй, Украйны засгийн газартай ярилцаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын оролцоотойгоор яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалав.

Обама цааш хэлэхдээ Украйны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал заналхийлж байгаа нь ОХУ-ын олон улсын тавцан дахь байр суурийг муутгах болно.

ОХУ байр сууриа өөрчлөхгүй бол удахгүй болох Их 8-ын уулзалтын бэлтгэл ажлыг АНУ-ын зүгээс зогсоох болно гэж мөн санууллаа.

Украйнчууд өөрсдийн ирээдүйг шийдэх бүрэн эрхтэй. АНУ бусад талуудын хамтаар Украйны засгийн газар хөл дээрээ тогтоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бэлдэж байна гэжээ.