Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ариунаа Сүри өөрийн гэсэн модельтой болно

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 27
Өдрийн шуудан
Зураг зураг
Ариунаа Сүри ирэх сарын 22-нд “Mercedes Benz” шоунд дахин оролцохоор болсон

Ариунаа Сүри ирэх сарын 22-нд “Mercedes Benz” шоунд дахин оролцохоор болсон.

Тэрбээр Токиод болох шоунд оролцох загвар өмсөгчөө шалгаруулалтаар сонгох аж. Загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт зарлажээ. Тэнд оролцох модель заавал мэргэжлийн байх шаардлагагүй гэнэ.

Мэргэжлийн болон сонирхогчдын дунд ирэх сарын 1-нд Улсын филармонийн байранд шалгаруулалтаа явуулах аж. Моделиудыг каталоги модель, тайзан дээр алхах модель гэсэн хоёр төрлөөр шалгаруулна.

“Mercedes benz” шоуны загварын тайзан дээр алхах моделиудын эмэгтэй нь 175 см-ээс дээш өндөртэй, загварт тохирох дүр төрхтэй байх шаардлагатай бол эрэгтэй нь 180 см-ээс дээш өндөр байх ёстой аж.

Харин шоуны каталогийн зураг авалтад оролцоход өндөр харгалзахгүй, өвөрмөц дүр төрхтэй, цэвэрхэн царайтай, өндөр хамартай, урт үстэй байхад л болно.

Харин эмэгтэй модельд өвөрмөц дүр төрх, цэвэрхэн царайтайгаас гадна, урт шулуун хар үс, шулуун өндөрдүү хамартай байх гэсэн шаардлагыг тавих гэнэ.

Зураг