н.Алтанхүү хэмээх залуугийн гарт амиа алдсан гэж сэжиглэж байгаа Б.Цэдэн-Ишийн залдан шинжилгээний хариу "Гадны нөлөөгүй" гэж гарч, олныг цочирдуулсан цаг саяхан.
Иймд шүүх эмнэлгийн шинжээчдийн багийг дахин томилж, задлан шинжилгээг эхнээс нь хийсэн билээ. Хоёр дахь удаагийн задлангийн хариу гарах хугацаа хэдийнэ өнгөрч, сар гаран болсон. Сураг дуулах нь өнөөдөр гарах гэнэ.
Үүнтэй холбогдуулан тус хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч М.Ичинноров маргааш мэдээлэл хийнэ гэж мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр өөрийн цахим хуудсанд "Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан тохиолдолд ихэвчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт нь "Хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй" гэж гардагийг илчилсэн хэд хэдэн ноцтой баримтууд илэрч байна. Энэ тухай маргааш болох хэвлэлийн бага хурал дээр дэлгэнэ.
Хохирогч Б.Цэдэн-Ишийн гэр бүлд туслалцаа дэмжлэг үзүүлж, тэр хэрэг дээр ажиллаж буй хуульчдын багтай хамтран ажиллаж буй миний биеийг мөн цагдаад эрүү үүсгүүлэхээр өгсөн талаар ч мэдээлнэ. Хүний эрхийн төлөө ажилласан 10-аад жилийн минь түүхэнд ийм явдал болж байсангүй. Шүүх эмнэлгийн хоёр дахь дүгнэлт өнөөдөр гарна" гэсэн байв.
Хэвлэлийн бага хурал: Маргааш "ЗУУНЫ МЭДЭЭ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт товлогджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!