Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Задлан шинжилгээний хугацааг хойшлуулахыг хүсчээ

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 1 сарын 24
Зууны мэдээ

Найз залуудаа зодуулж нас барсан гэх бүсгүйн задлан шинжилгээний хугацааг Шүүхийн хүрээлэнгийн үндэсний төвөөс хойшлуулахыг хүсчээ.

Учир нь холбогдох байгууллагын дүгнэлт гараагүй байгаа гэнэ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний дүнг ирүүлэх ёстой.

Уг байгууллагын дүгнэлт шинжилгээнд нөлөөлөхүйц учир хүлээгдэж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагад хугацаа хойшлуулах хүсэлт явуулсан” гэв.

Хохирогч бүсгүйн хоёрдахь удаагийн задлан шинжилгээг улсын нарийн мэргэжлийн эмч нарын баг хийж байгаа юм.

Зураг