“Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл”
Хятадын PMI долоон сарынхаа доод хэмжээнд хүрч 48.3 нэгжид хүрсэн бол шинжээчид 49.4 гэж таамаглаж байлаа. Үйлдвэрлэл, шинэ захиалга, цэвэр экспорт, ажил эрхлэлт буурсан байна.
Мөн нийт зээлийн хэмжээ арван хоёрдугаар сард 1.23 триллион юанд хүрсэн бол нэгдүгээр сард 2.58 триллионд хүрч өссөн юм. Ийнхүү огцом өсөлтийн дараа төв банкнаас 48 тэрбум юан бүхий репо гэрээг зах зээлд борлуулсан нь зургаадугаар сараас хойшхи анхны томоохон татан авалт боллоо.
Японы худалдааны алдагдал рекорд тогтоож хувьцааны ханш уналаа
Худалдааны алдагдал нэгдүгээр сард ¥2.79 триллионд хүрч арван хоёрдугаар сарын ¥1.3 триллионоос хоёр дахин нэмэгджээ.
Экспортын өсөлт удааширсан байхад импортынх 25%-иар өсчээ.
Энэ нь ДНБ-ийн өсөлтийг 1%-иас бага гарахад хүргэж байгаа аж. Хятадын цагаан сар болохоос өмнө, мөн дөрөвдүгээр сард гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авах татварыг нэмэгдүүлэхээс өмнө Япончууд ийнхүү гадаадаас худалдан авалт хийсэнтэй холбоотойгоор импорт өссөн аж магадгүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!