Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ийн хөдөлмөрийн зах зээл сэргэлттэй байгаа ч зээл хурдацтай өссөн нь анхааруулга өгч байна

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл”

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурчээ. 

Цаг агаар хүйтэн байгаагаас улбаалан аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл удааширч байгаа ч компаниуд ажилчдаа халахгүй байгаа нь тэтгэмж хүсэгчдийн тоо буурахад нөлөөлжээ. Уг тоо хоёрдугаар сарын 15-ны байдлаар өмнөх долоо хоногоос 3,000-аар буурч 336,000-д хүрсэн  бол шинжээчид 335,000 гэж таамаглаж байжээ. 

Тэгвэл өрх гэрийн зээл зургаан жилийнхээ дээд хэмжээгээр өслөө. 2013 оны IV улиралд 241 тэрбум ам.доллараар өсч 11.52 триллион ам.долларт хүрсэн нь 2007 оны III улирлаас хойшхи хамгийн их өсөлт боллоо. Мортгэйжийн зээл 16 тэрбум ам.доллараар өсч жилийн 8.05 триллион ам.долларт хүрсэн нь дөрвөн жилийн уналтын дараах анхны өсөлт болсон бол шинжээчид "ажил эрхлэлт, цалин өсөөгүй байхад зээл өсч байгаа хөшүүрэг нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа юм. 

Энэ нь эргэлзээг төрүүлж байна" гэжээ. Мөн нэгдүгээр сард инфляци 0.1 хувийн өсөлттэй гарч нам дор түвшинд байгаа нь төв банкыг мөнгөний тэлэх бодлого явуулах замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжийг олгож байна. Судалгаанд оролцогсдын 30 хувь нь “эдийн засаг буруу чиглэлд явж байна” гэжээ. Энэ нь 2012 оны тавдугаар сараас хойш хамгийн их хувь хэмжээ юм. 

Сөрөг ба эерэг хүлээлтийн зөрүү -3 буюу найман сарынхаа дээд хэмжээнд хүрлээ.