ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдээс мөнгө хураасан орон нутгийн эмчид шийтгэл ногдуулжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын "11 11" төвд "Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нар хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийхдээ 2000 төгрөг хураасан" гэсэн мэдээллийг иргэд өгчээ.

Энэхүү мэдээллийг үндэслэн ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагчид мэдэгдэж, Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нарыг шалгуулсан байна.

 Үзлэг хийхдээ хүүхэд бүрээс 2000 төгрөг буюу нийт 430 мянган төгрөг хурааж, хууль зөрчсөн болох нь тогтоогджээ. 

Шалгалтаар сумын Эрүүл мэндийн төвийн дээрх ажилтнууд сургууль, цэцэрлэгийн 215 хүүхдийг цагаан хорхойн шинжилгээнд хамруулж, үзлэг хийхдээ хүүхэд бүрээс 2000 төгрөг буюу нийт 430 мяган төгрөг /46.500 төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах урвалж бодис, бусад материал худалдан авахад зарцуулсан/ хурааж, хууль зөрчсөн болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ажилтнууд "Анхан шатны эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн аж.

Иймд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагч хүүхэд бүрээс хураасан 2000 төгрөгийг нь буцаан олгох шийдвэр гаргаж, эрх зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн шинжилгээний төлбөр хураан авсан Отгон сумын салбарын эрхлэгчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан байна.