Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Украйн улс хоёр Засгийн газартай болох уу

Н.Тунгалаг
2014 оны 2 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Украйны Засгийн газар сөрөг хүчинтэй хэлэл­цээ хийж, улстөрийн хям­­ра­лыг намжаахаар оролдож бай­гаа ч үр дүнд хараахан хүрээ­­гүй байна.

Сөрөг хүч­ний намууд болон иргэд Евро­пын Холбоотой нэгдэх яриа хэлэлцээг зав­­сар­­ла­сан учраас Засгийн газ­рыг огцрохыг шаардсаар бай­­­гаа юм.

Ерөнхийлөгч В.Яну­ко­­­вич өнгөрсөн нэгдү­­гээр сарын 25-нд сөрөг хүчний А.Яценю­кийг Ерөн­­хий сай­даар, В.Кличког дэд Ерөнхий сайдаар ажиллах санал тавьжээ.

Тиймээс Ерөн­хийлөгч В.Янукович Ерөн­хий сайд Н.Азаровыг гурав хоногийн дараа огцруулж, сөрөг хүчний намуудтай эвс­лийн Засгийн газар байгуулах санал тавьсан.

Түүнээс гадна Ерөнхийлөгч Аюулгүй байд­лын албаны тагнуулын газ­рын дарга В.Холявицкий, Черкас, Львов, Полтав му­жийн Аюулгүйн албаны дарга нарыг халж, бүтцийн шинэчлэл хийлээ.

Украйнд одоо эвлэрэл зарласан ч нэг хэсэг эмх замбараагүй бай­далд хүрсэн нийгмийн байдал түгшүүртэй хэвээр бай­на.

Украйнд одоо эвлэрэл зарласан ч нэг хэсэг эмх замбараагүй бай­далд хүрсэн нийгмийн байдал түгшүүртэй хэвээр бай­на. Гэхдээ босогчид Кие­вийн засаг захиргааны бай­рыг чөлөөлж өгчээ.

Сөрөг хүчний Удар на­мын тэргүүн В.Кличко на­­мынх нь төлөөлөгчид эвс­­­лийн Засгийн газрын бүрэл­­дэ­­хүүнд орохгүй гэд­гийг мэдэгдсэн. Тэрбээр одоо­­гийн засаг захиргааны нэгэн хэсэг байхыг хүсэх­гүй гэжээ. Түүнчлэн Батькив­щина намын лидер Арсений Яценюк Украйны Ерөнхий сайд болохгүй гээд “Миний Ерөнхийлөгч В.Януковичид хэлэх хариулт бол би албан тушаалын төлөө ху­дал­­дагдахгүй” хэмээн мэдэгд­лээ.

Арсений Яценюк сөрөг хүч­ний намууд өөрийн Засгийн газрыг бүрдүүлж эхэл­сэн гэсэн байна. Өмнө нь тэрбээр “Хэрвээ эвслийн Засгийн газрын сайд нарын танхимыг сөрөг хүчний намуудаас бүрдүүлэх юм бол Ерөнхий сайдаар ажиллахад бэлэн” гэж хэлж байсан ч дараа нь шийдвэрээ өөр­чил­ж­ээ.

Украйны парла­мен­тад олонхийн суудалтай Регион намын гишүүд Ерөн­хий сай­дын албыг Ерөнхий­лө­гчийн багийн гишүүн хаших ёстой гэсэн байр суурьтай байна.

Түүнээс гадна тус нам хэр­вээ сөрөг хүчин Засгийн газарт орох юм бол улс орны удирдлагад эмх замбараагүй байдал бий болно гэж үзсэнээс гадна парламентын даргад өөрийн намын ги­шүүдээс нэр дэвшүүлэх хү­сэлт гаргахаа мэдэгдлээ.

Украйн улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш үргэлжилж байгаа улстөрийн хямрал дэлхийн улс орнуудын санааг зовоож эхэлсэн. Иргэд Киев хотын төдийгүй зарим том хотын засаг захиргааны байрыг бүсэлж, цагдаа нартай мөр­гөлдсөнөөс хэдэн хүн амиа алджээ.

Мөн хэдэн зуун хүн гэм­тэж бэртсэнээс гадна олон иргэн саатуулагдаад бай­гаа юм. Жагсагчдыг барив­­­­­­чилсан явдлыг Евро­пын Холбоо, АНУ эсэр­гүү­­­цэж, Украйны зарим томоо­­хон албан тушаалтанд хориг арга хэмжээ авахаа мэдэг­дэж байсан.

АНУ-ын Төрийн Департамент эсэр­гүүц­лийн жагсаал цуг­лааны үеэр иргэдийн эсрэг хүчирхийлсэн үйлдэл хийсэн зарим дарга нарын визийг гаргахгүй байх, банкны активийг царцаах зэрэг хориг арга хэмжээний төсөл боловсруулахыг Сенатад уриалжээ.

Уг төсөлд Ерөнхий сайд асан Ю.Тимошенко зэрэг улстөрийн хэргээр хоригдож байгаа хоригдлуудыг сул­лаж, харин гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тоо­цохыг Украйны Засгийн га­зарт уриалах аж. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ук­райн­­чууд үг хэлэх эрхээ эдлэх хэрэгтэй гэж хэлснээс гадна тэднийг дэмжинэ гэ­жээ.

Германы Канцлер А.Меркель Берлин хотод А.Яценюк, В.Кличко нартай уулзахаа мэдэгдсэн бөгөөд уулзалтыг өнөөдөр хийж магад­гүй гэнэ. А.Меркель сүү­лийн хэдэн долоо хоногт В.Януковичтэй утсаар ярих­даа жагсагчдын эсрэг хүч хэрэглэх нь хүмүүнлэг биш гэдгийг онцолжээ.

Хоёрдугаар сарын 17-ноос Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлж байгаа бө­гөөд Украйны ерөнхий прокурор В.Пшонко энэ сард 108 хэргийг хааж, 268 хүнийг суллахаа хэллээ.

А.Яценюк тэргүүтэй сөрөг хүчний төлөөлөгчид Украй­ны ерөнхий прокурор В.Пшонкотой ярилцаж, Өр­шөө­лийн хуулийг хэрэг­жүү­лэх санал тавьсан ч про­курор жагсагчдын эмх замбараагүй байдлыг зүгээр нэг сахилгүйтсэн явдал биш гэмт хэрэг гэж үзэж байсан.

Гэхдээ энэ хоёрдугаар сарын 17-ноос Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлж байгаа бө­гөөд Украйны ерөнхий прокурор В.Пшонко энэ сард 108 хэргийг хааж, 268 хүнийг суллахаа хэллээ.

А.Яценюк, В.Пшонко нар хуулийн хэрэг­­жилтийг хянах ажлын хэ­сэг байгуулахаар болсон бай­на. Юутай ч Украйны засаг захиргаа, босогчид амжилт­тай алхам эхэлж байгааг Евро комиссын тэргүүн Жозе Мануэль Барроу үнэл­лээ.

Түүнчлэн Европын Хол­­бооны гадаад хэрэг, улс­төрийн аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эш­тон “Украйн сүүлийн өд­рүү­дэд чухал алхам хийж байгааг сайшааж байна” гэж хэлжээ. 

Зураг