ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/09-НД НИЙТЛЭГДСЭН
Украйны жагсагчид Лениний хөшөөг буулгалаа
iKon.MN
Хоёр долоо хоног орчим тэмцлээ үргэлжлүүлж байгаа жагсагчид өчигдөр орой Киев хотын төвд байдаг В.И.Лениний хөшөөг буулгаж эвдэн сүйдэлсэн байна.
Украйн орон Европын Холбоонд орох эсвэл ОХУ-ыг дагах түүхэн шийдвэрийн өмнө ирээд байгаа билээ. Одоогийн ерөнхийлөгч Янукович Оросын талыг баримтлан, Казахстан, Беларус зэрэг орнууд нэгддэг "гаалийн гэрээ"-нд нэгдэх бодлого явуулж байгаа нь ийнхүү хүмүүсийг тэмцэхэд хүргэсэн юм.
Талууд ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй байдал улам хүндэрсээр байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
