2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S30
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/03/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украйны нөхцөл байдал: Мэдэх ёстой 5 баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг

Энэ мэдээ 2013-12-05 өдөр нийтлэгдэж байсан.

Сүүлийн үед Украйнд өрнөөд байгаа үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллүүд хоорондоо зөрчилдөж байж болох тул гарцаагүй мэдэх ёстой 5 баримтыг энд дурдлаа.

Үүн дээр үндэслээд мэдээллүүдэд дүн шинжилгээ хийвэл үйл явц илүү ойлгомжтой болох байх.

     1.   Украйны бүс нутгуудад улс төрийн хүчний ялгарал хүчтэй байна.

Дараах газрын зураг дээр 2010 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харуулжээ. Улаан өнгөөр шоронд хоригдож байгаа Юлия Тимошенкогийн ялсан бүсүүдийг, харин хөх өнгөөр одоогийн ерөнхийлөгч Януковичийн ялсан бүсүүдийг тэмдэглэжээ. Өнгө нь бараантах тусмаа авсан санал нь их байсан гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн жагсаал тэмцэл өрнөж байгаа Киев хот анхнаасаа Януковичийг дэмждэггүй байсан нь харагдаж байна. Түүний дэмжигчид Орос хэлээр голдуу ярьдаг зүүн ба өмнөд бүс нутгуудад байдаг аж.

Сонгуулийн үр дүн

     2.   Украйны эдийн засаг гүн хямралд орж, сэргээгүй байгаа

2009 оны хямралаар бараг 15% буурсан эдийн засагтай Украйн нь дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй оронд тооцогдох болсон. Түүний дараа бага зэрэг сэргэсэн боловч саяхнаас эргэн огцом унаж эдийн засаг нь зогсонги байдалд орсон юм. Мэдээж тэмцэл хийхэд улс төрийн шалтгаан байгаа ч эдийн засгийн хүндрэл хүмүүст бас нөлөөлсөн нь тодорхой.

Украйны дотоодын нийт бүтээгдэхүүн

     3.   Украйны үндэсний валют “Хривня”-ын доллартай харьцах ханш муудсан

Украйны эдийн засаг муу байгаагийн бас нэг шалтгаан нь үндэсний валютынх нь ханш хэт зохиомол, өндөр байгаа явдал. 2009 оноос энэ ханш огт өөрчлөгдөөгүй 8 хривня 1 доллартай тэнцэж байгаа. Энэ бодит бус байдал нь тус орны экспортыг дарамталж, импортыг тэтгэх болсон. Харин Янукович энэ гажигийг нөхөж хаацайлахын тулд Европ эсвэл Оростой сайн наймаа хийхийг эрмэлзэж байна. Тэрээр өөрийн бүрэн эрхийн хугацаанд ханшийн уналт үүсгэхгүйн тулд юу ч хийхэд бэлэн байгаа.

Үндэсний валютын доллартай харьцах ханш

     4.   Украйнаас мөнгө урсан гарч байна

Украйн 2000-аад оны эдийн засгийн өсөлтөөс гадаад валютын сайн нөөцтэй болсон байв. Харин 2011 оноос энэ хуримтлал хурдтай гадагшилж эхэлсэн. Тиймээс удахгүй Украйнчуудын амьжиргааны түвшин огцом муудах төлөвтэй байгаа юм. Энэ шалтгаанаар Янукович Европ эсвэл Оросоос мөнгө босгох арга чарга хайсаар байна.

Украйны гадаад валютын нөөц

     5.   Украйны хүн ам тасралтгүй хорогдож байна

Та Украйны хүн амыг сонирхвол зүүн Европын энэ улсыг 45 сая хүнтэй гэсэн мэдээлэл олдоно. Гэтэл хэдхэн жилийн өмнө энэ тоо 50 сая байсан юм. ЗХУ задарснаас хойш энэ улсын хүн ам тасралтгүй хорогдож байгаа.

Энэ үзүүлэлт өнөөдрийн тэмцэл хөдөлгөөнтэй юугаараа холбогдож байгааг баталж чадахгүй. Гэхдээ Украйн Европын холбоонд нэгдсэн ч, Оростой түншилсэн ч энэ асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Товчхондоо Украйн бол дэлхий дээр хамгийн хурдан хөгширч, ажиллах хүч хомсдож байгаа орон болоод байна.

Украйны хүн ам
x