ФОТО: Оюуны спортыг таниулах зорилготой "Даам 2026" тэмцээн Төв талбайд болж байна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж Төв талбайд барьсан том асартаа тэмцээн уралдаан, үйл ажиллагаа зохион байгуулахаар зарласан. Өнгөрсөн долоо хоногт туялзуур сэлэм, үндэсний шагайн харваа, дугуйн өдөрлөг зохион байгуулагдсан бол өнөөдөр "Даам 2026" тэмцээнийг зохион байгуулав.
НЗДТГ, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар (НБТСГ), Нийслэлийн Даамын Холбоо (НДХ)-той хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй даамчин оролцсон юм.
Төв талбайд байрлуулсан асарт энэ сараас эхэлж олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал хөгжөөн дэмжигчдийн спорт бүжгийн тэмцээн, хөгжим, хоолны фестиваль, нээлттэй өдөрлөгүүд болох бол тавдугаар сард номын баяр, Улаанбаатар марафон, алдарт эхийн орон гардуулах ажиллагаа зэрэг болох юм.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
