Монголын Залуучуудын холбоо “Залуу техникчдийн ордноо дахин сэргээе” уриалга гаргаж улмаар энэ нь олон нийтийн сүлжээгээр маш их дэмжлэг авсан билээ.
"Залуу техникчдийн ордон" "Залуу зохион бүтээгч" ахлах сургууль болж өөрчлөгдөнө гэж Л.Гантөмөр амлалаа.
Харин үүнийг УИХ-ын дарга З.Энхболд анхааралдаа аван хэвлэл мэдээллээр "Залуу техникчдийн ордон"-г хүүхэд, залуучуудад буцаан өгнө хэмээн мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр Монгол улсад хамгийн хэрэгцээтэй байгаа сайн инженер бэлтгэх суурь болох “Залуу техникчдийн ордон”-г “Залуу зохион бүтээгч” ахлах сургууль болж өөрчлөгдөх талаар мэдээллээ.
УИХ-ын дарга З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудастаа “Энэ оны есдүгээр сарын 1-нээс "Залуу техникчдийн ордон" "Залуу зохион бүтээгч" ахлах сургууль болж өөрчлөгдөнө гэж Л.Гантөмөр сайд амлалаа. Инженерийн боловсролдоо анхаарал тавьж эхэллээ” гэсэн юм.
Мөн твиттертээ дараах байдлаар жиргэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!