Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүд рүү утас цохиход

Б.Сэлэнгэ, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 13
Өдрийн шуудан

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаагаар ямар ажил амжуулахаар төлөвлөснийг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

С.Ганбаатар: Дарханд ажиллаж байна

-Би тойрогтоо ажиллаж байна. Ер нь энэ сарын 28-ныг хүртэл Дарханд ажиллана. Намрын чуулганаар баталсан хуулиудын талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонсоно.

Бас 2014 оны төсөв, түүнтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн оролцоо, хяналт тавих эрх үүргийг танилцуулан, аймгийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумдын хүрээнд хороо тус бүрээр нь иргэдтэй уулзаж, нягт ажиллана гэж бодож байгаа.

Хороо бүрээс төлөөлөл бүхий айлуудаар орж, аж амьдралтай нь биечлэн танилцахаар төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдана

-Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт багтаж байгаа. Ажлын хэсгийн хуралдаан завсарлагааны хугацаанд болно. Хаврын чуулганаар хэлэлцэх долоон хуулийн төслөөр ажлын хэсэг гарсан байгаа. Энэ ажлын хэсгүүдэд орсон. Ер нь бол чуулган завсарласан ч ажил ихтэй л байна даа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат

Д.Ганбат: Энэ сарын 20-ноос Японд ажиллахаар болсон

-Cap шинээс хойш суурин байна. Маргаашнаас тойрогтоо ажиллаж, “Шинэ сум” төслийн ажилтай танилцана. Манай аймагт энэ жил Бууцагаан, Баацагаан хоёр сумыг шинэчлэх ажил 80-90 хувьтай яваа гэж албаныхан хэлж байгаа.Тиймээс тойрогтоо очиж, шинэ сумдын ажлын явцтай танилцаж байна.

Хоёрдугаар сарын 20-ноос Японд ажиллахаар болсон. Би Япон-Монголын парламентын холбооны дэд дарга. Тиймээс холбооны ажлаар Япон улсад ажиллана. Үүний дараа тойргийнхоо бусад сумдад ажиллахаар төлөвлөсөн байгаа.

Зураг