Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүд рүү утас цохиход

Б.Сэлэнгэ, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 10
Өдрийн шуудан

УИХ-ын гишүүд завсарлагааны хугацаанд ямap ажил амжуулахаар төлөвлөснийг хүргэе.

Сангийн сайд Ч.Улаан

Ч.Улаан: Завсарлагааны хугацаанд хийх ажил их байна

Морин жилийг өөдрөгөөр харж байгаа. Эдийн засгийн өсөлт ирнэ. Ер нь ч манай улсын эдийн засаг өндөр өсөлттэй байгаа. Мөн Оюу толгойн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалт эхэлбэл эдийн засгийн өсөлт илүү нэмэгдэнэ. Оюу толгойгүйгээр л гэхэд өнгөрсөн онд эдийн засаг 11 хувийн өсөлттэй гарсан. Тухайн үед гадаад орчин таагүй, хоёр хөршийн эдийн засаг сайнгүй байхад өсөлт ингэж гарах жишээтэй.

Ийм байхад гадаад орчин таатай болбол эдийн засаг илүү тэлж өсөх нь ойлгомжтой. Энэ мэтээр чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажил их бий.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Д.Ганхуяг: Арав орчим төсөл дээр сууна

Уул уурхайн 2014 оны ажлын хөтөлбөр гарсан байгаа. Энэ онд 10 орчим төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Чуулганы завсарлагааны хугацаанд үүн дээрээ сууна. Ер нь бол графикийн дагуу ажил явагдана.

 Харин төсөл хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгохдоо цаг тухайд нь мэдээлэл хийнэ.

Тухайлбал, нүүрс хийжүүлэх төсөл байна. Хүрэн нүүрсээр Монгол орон баян ч гадагш экспортолдоггүй учраас ийм төсөл санаачилсан.

Хятад улсын тухайд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх цахилгаан станциудаа байгалийн хийгээр ажиллуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хурдацтай ажиллаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

О.Баасанхүү: УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан

Ирэх гуравдугаар сарын 12-нд УИХ-ын даргын айлчлал байгаа. Миний бие энэ айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Дараа нь зүүн аймгуудаар явна. Өмнө би баруун аймгуудаар явсан. Мөн хууль сурталчилгааны чиглэлээр Казахстанд туршлага судална. Мөн эрүүл мэндийн асуудлаар гадагшаа эмчилгээнд явна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Су.Батболд

Су.Батболд: Баталсан хууль тогтоомжийг сурталчлах ажилтай

Одоогоор хотод байна.Удахгүй ажилдаа орж, тойрогтоо ажиллах төлөвлөгөөтэй байна.

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлах зэрэг олон ажил хийнэ.

Зураг